True
2021 оноос хойш мэргэшсэн диализийн тусламж

Орчин үеийн диализийн тусламж, үйлчилгээ

Медвик эмнэлэг нь гурван салбартайгаар, орчин үеийн технологид суурилсан, эмч сувилагч инженер техникийн мэргэшсэн багуудтайгаар найдвартай тусламж, үйлчилгээ үзүүлдэг диализийн төрөлжсөн эмнэлэг юм.

Медвик диализийн эмнэлзүйн тусламж
690+ эмчлүүлэгч Сард үйлчлэх хүчин чадал
3 Эмнэлгийн салбар
115 Диализийн аппарат
640 Гемодиализийн эмчлүүлэгч
124 Хэвлийн диализийн эмчлүүлэгч
Медвик эмнэлгийн орчин үеийн орчин
2021 Медвик байгуулагдсан
Медвик эмнэлгийн тухай

Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээтэй хамт өсөн хөгжиж байна

2021 онд Медвик эмнэлэгт 15 аппарат, 21 ажилтантайгаар, 90 үйлчлүүлэгчдэд диализийн тусламж үзүүлж байсан бол өнөөгийн байдлаар 3 салбартай, 115 гемодиализийн аппараттайгаар үйл ажиллагаа явуулж байна..

Бид эмнэлзүй, сувилахуй, инженер техникийн болон үйлчилгээний мэргэшсэн багуудаараа дамжуулан гемодиализийн 640, хэвлийн диализийн 124 эмчлүүлэгчид бөөр орлуулах эмчилгээний тусламж үзүүлж байна.

Сард 690+ эмчлүүлэгч Манай салбаруудын одоогийн үйлчилгээний хүчин чадал
Бөөр орлуулах эмчилгээ

Бидний үзүүлж буй тусламж, үйлчилгээ

Эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж, эмчилгээний чанарыг дээшлүүлэн, урт хугацааны дэмжлэг үзүүлэхэд төвлөрсөн диализийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ

01
Үзлэг, зөвлөгөө

Эмчийн үзлэг, зөвлөгөө

Бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай эмчлүүлэгчид мэргэжлийн үнэлгээ, зөвлөгөө болон хувь хүнд тохирсон эмчилгээний төлөвлөгөө боловсруулна.

02
Эмчилгээ, хяналт

Гемодиализийн эмчилгээ

Тасралтгүй эмнэлзүйн хяналт, уялдаатай дэмжлэгтэйгээр аюулгүй, найдвартай гемодиализийн эмчилгээ үзүүлнэ.

03
Эмчилгээ, хяналт

Хэвлийн диализийн эмчилгээ

Гэрийн нөхцөлд эмчилгээг үр дүнтэй хийхэд зориулсан мэргэжлийн хэвлийн диализийн эмчилгээ, сургалт болон хяналтын дэмжлэг үзүүлнэ.

Яагаад Медвик гэж?

Найдвартай тусламжийн гурван үндэс

Дэвшилтэт технологи

Олон улсын эмнэлзүйн жишигт нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг ашиглана.

Мэргэжлийн өндөр ур чадвар

Мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилтнууд өндөр ур чадвар, туршлагадаа тулгуурлан чанартай тусламж үзүүлнэ.

Олон улсын жишиг стандарт

Эмчилгээ бүрд чанарын өндөр шаардлагыг хэвшүүлж, аюулгүй байдал болон найдвартай ажиллагааг чанд сахина.

Бидний өсөлт

Гурван салбар, тусламжийн нэг стандарт

2021 онд анхны төвөө нээснээс 2026 онд Орхон Медвик салбарыг байгуулсан хүртэлх хугацаанд бүх салбар маань чанар, эмчлүүлэгчийн аюулгүй байдлын ижил зарчмыг баримталж ирсэн.

Медвик-1 салбар

Медвикийн мэргэшсэн диализийн тусламжийн эхлэл.

Медвик-2 салбар

Үйлчилгээний хүртээмж болон эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэв.

Орхон Медвик салбар

Орхон аймагт мэргэшсэн диализийн тусламжийг хүргэж эхлэв.

Бидний эрхэм зорилго
Бид дэлхийн чанарыг Монголд нутагшуулж, диализ эмчилгээний найдвартай байдлаар салбартаа тэргүүлэгч жишиг эрүүл мэндийн байгууллага байна.
Стандарт ба баталгаажуулалт

Итгэмжлэгдсэн, найдвартай эмнэлэг

Медвик эмнэлэг нь Эрүүл мэндийн яамнаас гурван удаа магадлан итгэмжлэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхлэх хоёр удаагийн тусгай зөвшөөрөл авсан.

3 удаа Магадлан итгэмжлэгдсэн
2 удаа Тусгай зөвшөөрөлтэй

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.